Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо - 12 сар, 12 цаг

Аяс аясаар цаг хугацаа нисэн нисэн одно
12 сар өнгөрч шинэ жил ирнэ
Амьдралд минь энэ шинэ жил баяр баяслыг авчирна
12 сар өнгөрч шинэ жил ирнэ

ДХ: Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр

Цас яасан зөөлөн хаялах юм бэ
Тик, так, тик, так
Цаг ямар удаан цохилох юм бэ
Тик, так, тик, так
Гадаа цас хаялан байна цасан бударч байна

Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Хүн бүхэн шинэ оныг хүсэн хүсэн хүлээж байна
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Хүслээ шивнэцгээе цагийн зүүг чагнацгаая
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ

ДХ: Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдэш аз жаргалтай

Хүслээ шивнэцгээе хонхны дуугаа чагнацгаая

12 цаг болж шинэ жил ирлээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид

Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2