Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 Бүдүүн - Чамайг хүлээе

Моддын доор навчис хөглөрөөд
Чиний царай шиг гунигтай
Моддын доор салхи сэвэлзээд
Чиний яриа шиг уйтгартай

Зүрхний гүнээс хайр ундраад
Зүс царайг чинь үгүйлэх юм
Зүүдний тайлал болж ирээч дээ
Зөвхөн чинийх л баймаар байна

ДХ: Салхи ийм л намуухан байхад
Сэтгэл минь юунд ганцаардана вэ
Хайр тийм л сайхан юм бол
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ

Моддын доор чамайг хүлээх дээ
Эгшиглэнт дуугаа хичнээн ч аялав даа
Хайрын аялгуу намайг хөглөсөөр
Чамайг надруу ирэхийг зөгнөсөөр
Чи минь ирэхгүй юм уу
Ирэх замыг чинь ширтсээр
Энд хавар болтол хүлээх үү

Чамайг ирэхийг чинь би мэдэж байна
Тийм болохоор удаан хүлээнэ
Намрын навчис хаялах цагийн
Анхын болзоондоо яаран ирээч

ДХ:

Моддын доор чамайг хүлээх дээ
Эгшиглэнт дуугаа хичнээн ч аялав даа
Хайрын аялгуу намайг хөглөсөөр
Чамайг надруу ирэхийг зөгнөсөөр
Чи минь ирэхгүй юм уу
Ирэх замыг чинь ширтсээр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2