Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Хайраасаа асууя

Намайг эзгүйд чи ганцаардав уу
Нууцхан жаргалаар дутав уу
Биеэсээ үгүйлэх хайраар
Хүслээ аргадан явна уу

ДХ: Хувь тавилан төөрөг зургаасаа
Холдон салах эрхгүй хорвоод
Хүний жамаар учирч дээ чамтайгаа

Дандаа би зүүдэндээ чамтайгаа
Дасал болсон энхийллээр
Чинийхээ гарын аясаар
Эрхлэн байх юм

Хүсэвч хясах амьдралын төөргөөс
Хөндийрөн холдож чадахгүй нээ
Алдвал олдохгүйг зүрх минь хэлээд байна

ДХ: Хувь тавилан төөрөг зургаасаа
Холдон салах эрхгүй хорвоод
Хүний жамаар учирч дээ чамтайгаа

Хааяа хааяахан хачин ихээр
Санах л юм даа чамайгаа
Харилцуураа аваад
Залгамаар болох юм

Хүсэвч хясах амьдралын төөргөөс
Хөндийрөн холдож чадахгүй нээ
Алдвал олдохгүйг зүрх минь хэлээд байна
Хувь тавилан төөрөг зургаасаа
Холдон салах эрхгүй хорвоод
Хүний жамаар учирч дээ чамтайгаа

Сэмхэн хайрласан сэтгэлийн чинь сайханд би дасчээ
Жаахан охин шиг энгэрт чинь
Үүрд дулаацахыг би хүсэх юм
Үнэн хэзээ биднийг илчлэх бол доо
Хайраасаа би асууя
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2