Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Энхмэнд - Хамтдаа дуулъя гэсэн юм аа

Дэргэд чинь суугаад дээлийг нь оёмоор
Дэндүү чиг тэнгэрлэг сэтгэлийн ханхүү минь ээ
Төөрөг заяаны дэнсийг хоёул тэгшилж
Төгөлдөр орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа

ДХ: Харцанд чинь уярч хайранд чинь зөөлөрч
Хан хорвоод дуулъя гэсэн юм аа
Энгэрийг чинь түшиж ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсэн юм аа *2

Хажууд чинь суугаад хантаазыг нь урламаар
Хачин чиг омголон хайрын ханхүү минь ээ
Бурхан заяаны дэнсийг хоёул тэнцүүлж
Буурал орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа

ДХ: Харцанд чинь уярч хайранд чинь зөөлөрч
Хан хорвоод дуулъя гэсэн юм аа
Энгэрийг чинь түшиж ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсэн юм аа *4
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2