Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор, Энхмэнд - Гэгээн Гуниг

Зүүдэндээ чамайг дуудан сэрээд
Зүрхний угаас санагалзан суухдаа би
Аньсганд торсон нулимсаа залгин
Аюулхай цээжиндээ цагаан гуниг тээдэг ээ

ДХ: Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно оо
Оддын дор гэгээн гуниг хөвөрнө өө *2

Сэтгэлдээ чамайг үргэлж санаад
Сэмэрч хайлан санагалзан суухдаа би
Алдрай насны дурсамжаа хадгалж
Ангир цээжиндээ хөнгөн гуниг тээдэг ээ

ДХ: /2/

Харцандаа чамайг хайсаар сэрээд
Хайрыи дуугаа аяланхан суухдаа би
Хүслээр болдоггүй хорвоотой эвлэрэн
Хүний орчлондоо эмтэрч суух юм аа

ДХ: /2/


Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2