Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Эгшиглэн - Найрах арга чинь буруудаад байна

Санасныхаа зоргоор намайг өөрийн болгож авна гэж бодоо юу
Ноён хайр минь
Хүссэн бараа шиг сонголт хийгээд болоо юм шиг харагдаа юу
Бяцхан жаал минь
Хэдэн цэцэг аваад үнсүүлнэ гэж байхгүй шүү
Би биш хөнгөмсөг нь
Хаанаас ирсэн хэн бэ гэдгээс чинь огтхон ч айхгүй шүү
Харин би ихэмсэг нь
Уран цэцэн үгтэй MSG үнэндээ бол надад биш
Хуучирсан арга өөр хүнд зориулаарай
Хошин шогийн хоёр билет миний сэтгэлд сюрприз биш
Уучлаарай Дулмаатай үзээрэй
Костюм пиджак надад лав гоё харагдахгүй залуу минь
Үсний чинь засалт арай биш надад таалагдахгүй байна
Явсан суусан газрыг минь андаж тандах хэрэггүй
Романтик бишээ харин би арай жоохон хэнэггүй

ДХ: Найрах арга чинь буруудаад байна
Найзууд чинь мөрий тавьж хуруудаад байна
Бусдаас илүү гарах гэж битгий хичээ
Намайг хараад битгий сандарч ичээ

Hey hey hey hey / I know u wanna different
I know u wanna be with / I know u gotta hate it
Bur I keep it gangster / girl u better wake up
C'mon u fresh your mind / it's just another play
Forget the name and play the game

Hey yo everybody, C'mon
I wanna do something like this
Everybody, screaming with me
Are we ready / one-two-three-four

Na-na-na-na-na-na-na-na
Something like this!let's go
Na-na-na-na-na-na-na-na
C'mon everybody, together

Яагаад намайг сонгоо вэ сайхан залуу минь
Би бол муу хүн өөр охин оролдооч
Ганцаараар байсаар байгаад өөрийнхөөрөө
Зөрүүд бас гөжүүд охин хувь заяагаа бодооч
Үдшийн зоогонд урьсан байна чиний тэмцэл дуусахгүй нь
Чи байн байн залгана
Өдрийн хоолонд бас чамтай зүрх минь даанч уусахгүй нь харин чамаас залхана

Байгаагаарааа байвал би байгаагаараа байна
Байгаагаараа байхгүй байвал байгаагаараа байхгүй
Найраагаараа намайг уяраагаад авч чадахгүй байвал
Найраагаа болиод зүрхээрээ намайг уяраагаарай

Үсээ битгий самна үүнийхээ оронд гельд
Өмдөө битгий индүүд энэ чинь чамд шинэхэн нээлт
Намайг сонирхох залуучууд стиль имиж янз бүрийн
Гэтэл надад таалагдах ганцхан миний л Юүндэн

ДХ: Найрах арга чинь буруудаад байна
Найзууд чинь мөрий тавьж хуруудаад байна
Бусдаас илүү гарах гэж битгий хичээ
Намайг хараад битгий сандарч ичээ *2

Yeah everybody c'mon scream
Na-na-na-na-na-na-na-na
C'mon everybody
Na-na-na-na-na-na-na-na

We just playing ha
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2