Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сарантуяа - Сэтгэлийн хөг

Сэрүүн намрын үдэш
Сэтгэлийн минь бороо шивэрнэ
Холын тэртээд хун шувууд
Хагацал хэлэн дэвэн одно
Дэвэн дэвэн дэвэн одно

Цэцгэн настай эмзэгхэн дурлал
Цээжний гүнд хоногшин үлдэнэ
Намуухан аялгуу намрын навчис
Надтай хамт гунигаар уйлна
Гунигаар гунигаар би чинь уйлна

Дахилт: Зүүдний учрал, уянгын гялбаа
Зүрхэнд минь хайр хөглөн эгшиглээд
Шувуудын ганганаа, салхины исгэрээ
Сэтгэлд минь гуниг нэмэн хөглөнө
Нэмэн нэмэн нэмэн хөглөнө

Гэгээн орчлонгийн эрээн бараанд
Гунигийн хөгийг сонсох мөчид
Зүрхэнд чуулсан хун шувууд
Хагацал хэлэн нисэн одно
Нисэн нисэн нисэн одно

Дахилт:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2