Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бат-Эрдэнэ - Сэтгэлийн эгшиглэн

Зүгээр л суухад энхрийхэн дүр
Зүүд нойрыг хулжаах юм аа
Зүйрлэн санах хүний үр
Зүрхэнд нэгийг шивнэх юм аа

Харжээ л суухад чиний минь төрх
Харанхуй шөнийн наран юм аа
Хайр булаах чиний минь ааль
Хаа ч явсан даган дагах юм аа

ДХ: Тоглож өссөн хонгор нас
Тогтоож болдоггүй тавилан заяа
Торойн торойх тормон нүд
Тоостод ганцхан зүрхний хэмнэл

Их л хожуу сэтгэлийн хуур
Эгшиг татан хүнгэнэх юм аа
Инээж наадсан алаг нүд
Ирээч дээ гээд дуудах юм аа

ДХ: *2


Үг: Ч.Дагвадорж
Ая: Р.Бат-Эрдэнэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2