Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Хэрвээ би

Хэрвээ би намар бол навч байна
Хэцүүхэн янагийн үнсэлт байна
Хүслийн зөөлөн тэврэлт байна
Хүнийг дээдлэх үнэнч байна
Хэрвээ би өвөл бол цас байна
Хэнз хурга шиг цагаан байна
Хэлхээгүй сувд шиг ариун байна
Хэнтэй ч зүйрлэшгүй итгэл байна

ДХ: Хэрвээ би зун бол цэцэг байна
Хээр талын дагина байна
Хээнцэр ганган бүсгүй байна
Хэмжээгүй их хайр байна *2

Хэрвээ би хавар бол нуур байна
Хичнээн догшировч дөлгөөн байна
Хиргүй тунгалаг цэнгэг байна
Хэнийг ч хайрлах сэтгэл шиг байна

ДХ: Хэрвээ би зун бол цэцэг байна
Хээр талын дагина байна
Хээнцэр ганган бүсгүй байна
Хэмжээгүй их хайр байна *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2