Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Яг одоо

Цамцны минь захан дээр чи
Уруулын будагныхаа хээг үлдээснийг
Чамайг явсан хойно би мэдчихээд
Надад үлдээсэн дурсгал гэж хайрлах болсон

Сэтгэл дотроо би бодохдоо
Дахин уулзахын тэмдэг болгоод
Даруухан надад хэлсэн юм болов уу
Уруулыхаа хээг үлдээгээ юм болов уу

Дх: Яг одоо би чамруугаа
Хичнээн саад бэрхшээлийг даван туулаад
Яг одоо би чамруугаа
Хэмжээлшгүй их далайг гатлаад очмоор байна

Дэрний минь булан дээр чи
Хархан үснийхээ ширхэгийг үлдээснийг
Чамайг явсан хойно би мэдчихээд
Нандигнан өөртөө хадгалах болсон

Санаж хүсэн дотроо хүлээхдээ
Сайхан үдшээ наддаа бэлэглээд чи
Мартахвий гэхдээ дурсгаа юм болов уу
Хайрлаарай гээд үлдээгээ юм болов уу

Дх: Яг би одоо явж чам дээр очоод
Янаг уруул дээр чинь үнсмээр байна

Ая: Д.Отгонбаяр
Yг: Д.Ган-очир
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2