Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сарантуяа - Аниргүйн шивнээ

Алдаж онох амьдралын минь замд
Алгуурхан чи минь наддаа ирсэн
Амлалт хүслийн ариун чандыг
Андгайлж чи минь надад хэлээгүй ээ
Амлалт хүслийн ариун чандыг
Андгайлж чи минь надад хэлээгүй ээ

Шөнө дунд намайг цочоон сэрээсэн
Эцэс төгсгөлгүй утасны минь дуу
Ганцаардлын гашуун нулимсыг минь
Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн
Ганцаардлын гашуун нулимсыг минь
Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн

Бүрхэг бүрэнхий бүтэн үдэш би
Бүр мөсөн чамайг мартахыг хичээсэн
Хоромхон зуурын жаргалыг эдлэвч
Хайрлан гомдоох чиний сэтгэл
Хоромхон зуурын жаргалыг эдлэвч
Хайрлан гомдоох чиний сэтгэл

Зөвхөн дурласан, ханилах тавилангүй
Зөвхөн миний хонгор минь
Хонгор минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2