Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо - Хайрласаар

Оройн тэнгэрийн тоолж барамгүй од шиг
Олон хоног би түүнийг тэсч ядан хүлээнэ

Дурлалт хүнээ сэтгэлдээ багтааж
Дуусашгүй мөрөөдлүүдээр өөрийгөө хуурна
Дахиад ирэх болов уу гээд
Давтан давтан өөрөөсөө асууна

ДХ: Чамайг би хайрласаар
Цаг үргэлж бодсоор
Аз жаргалтай мөчүүдийг
Ахин ирэхийг хүлээсээр
Өө өө өө

Нэгэн өдөр нэгэн цагт
Нисэх мэт холдон одсон
Хайртай хүнийхээ хойноос би
Хүрч очих зүрх байсангүй
Гэвч яаая гэхэв тавилан юм гээд
Энэхэн дурлалаа дурамжхан төгсгөе
Ганцхан чамд хайртай гээд
Ганцаараа хорвоог туулая

ДХ: *2

Оройн тэнгэрийн тоолж барамгүй од шиг
Олон хоног би түүнийг
Тэсч ядан хүлээнэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2