Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Камертон - Шүтээн

Чи минь миний
Чи минь миний шүтээн болохоор
Мөнхийн хайр чамдаа амлая
Чиний төлөө амьдрахад
Миний сэтгэл жаргалтай
Шүтээн болохоор
Шүтээн минь чи минь сонсож байна уу
Чамдаа би хайртай
Хайрт минь би чамдаа бүхнээ зориулья

Харцаа би чамаас салгаж чадахгүй
Хайрлахгүйгээр би зөрж чадахгүй
Чамаасаа олж харсан гоо үзэсгэлэнг бишрэхэд
Нар гэрлээрээ тэвэрсээр сууна
Хүслээ би цэцэгнээс асууж чадахгүй
Хүрэхгүйгээр би холдож чадахгүй
Чамаасаа мэдэрч илбэх энхрий биеийг үнсэхэд
Сар туяагаараа бид хоёрыг нөмөрнө

ДХ: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулья
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь намайгаа

Бодлоо би салхитай хуваалцаж чадахгүй нь
Хайрлахгүйгээр би амьдарч чадахгүй нь
Чамаасаа бэлгэнд авсан чиний хайранд уяраад
Бороо дуслаараа сувдран байсан
Хайраа би нулимс шиг гомдоохгүй
Мөрөөдөлгүйгээр би явж чадахгүй
Чамаасаа итгэл сэтгэл үнэн хайрыг авахад
Өвөл цаснаас цэцэг өндийнө

ДХ: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулья
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь намайгаа
Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулья
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү

Хайр амлаж ирдэггүй болохоор
Хайр сэтгэлээс урсдаг болохоор
Хайр дурлалаар дутдаг учираас
Хайр үргэлж мөнхөд гэгээн шүү дээ

ДХ: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулья
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь намайгаа *2

Мөнхийн хайр минь
Чи минь намайгаа
Шүтээн минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2