Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баясгалан - Арван тавны сар

Арван тавны саран агаартаа дэгдэнэ хөө
Ар өврөө дагаад үүл нь үгүй юу юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа би
Харин чи минь хүрээд ирдэггүй юу юуны учир бэ хө

Хур борооны чийг нь агаараас буухгүй бол
Хайтан ягаан цэцэг өөрөө юундаа дэлгэрэх юм бэ хө
Хайртай ах минь хашир нь үгүй хүлээвэл дээ хө
Хайрлаж санасан хонгор дүү чинь аяндаа хүрээд ирнэ дээ хө

Арван тавны саран агаартаа дэгдэнэ хөө
Ар өврөө дагаад үүл нь үгүй юу юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа би
Харин чи минь хүрээд ирдэггүй юу юуны учир бэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2