Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор, Энхмэнд - Жиндээх салхигүй хорвоо

Хатан бүүвэй намуун зүсрээнд
Хайрын цэцгүүд мэлмэрэн мэлмэрлээ
Дасахын аялгуу зөөлөн дүрэлзээд
Даарахын жаваргүй хорвоо ёо

Дурдан цэнхэр салхины аашиндаа
Удийн гуниг хийсэн хийслээ дээ
Дуулахын сэтгэл уяран дэврээд
Уйдахын жаваргүй хорвоо ёо

ДХ: Энхрий энхрийхэн санагдана даа хө
Эгэлгүй ганцхан амраг минь ээ
Эвийн энэхэн орчлонгоо
Эгшгээр дэмнэсэн чи минь ээ

Зэгсэн сормууст нүдэн тойромдоо
Зүйлийн шувууд дуулан чууллаа
Жимбүүрийн эгшиг сэвэлзээд
Жиндээх салхигүй хорвоо ёо

ДХ: /2/


Үг: Л.Ганзул
Ая: Г.Батхуяг
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2