Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Яах уу

Ямар халуун өдөр вэ хийх юм олдохгүй, ам цангана дотроосоо халууцна
Аль нэг тийшээ явмаар санагдаад догдлов
Хаашаа ч юм бэ хамаагүй машинаараа зугаална Улаанбаатараар
Утас гэнэт дуугарав саяхан танилцсан охин надаас асууна хайр асууна

Дх: Яахуу хайрт минь яахуу?
Яасан ч яах вэ?
Яагаад энэ өдрийг зүгээр өнгөрөөнө гэж
Явахуу хайрт минь гарахуу?
Тэгсэн ч яах вэ
Яагаад өнөө орой байж болохгүй гэж

Яг цагаа олон утасдсан байна тэр надруу, таалагдаж байна түүний санаа
Арай гэж замын түгжрэлээс гаран түүн дээр очноо дуу аялан
Харамсах зүйлгүй өнгөрөөнө цагийг бид хоёр хамтдаа, хөгжилтэй
Урдаас төлөвлөөгүй мөртлөө өнөөдөр үнэн гоё байна, эрч хүчтэй
Урагшаа

Дх: Яахуу хайрт минь яахуу?
Яасан ч яах вэ?
Яагаад энэ өдрийг зүгээр өнгөрөөнө гэж
Явахуу хайрт минь гарахуу?
Тэгсэн ч яах вэ
Яагаад өнөө орой байж болохгүй гэж *3
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2