Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо - Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидийг хайрлах өвчтэй

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Эмзэг ариун уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээж минь миний эхлэл эгч минь миний эхлэл
Өнөөдөр чи тэднийг дарлаж ч бай дээрэлхэж ч бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидийг хайрлах өвчтэй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2