Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Чамдаа хэлье

Би чиний нүд рүү харахаар
Миний өмнө юугаа ч нуугаагүй
Мөрөөдсөн хайрыг минь чи
Өөрөө нээсэн юм шиг бодогдоод байна
Надаас чи өөрийгөө харж
Чамтай бодлоороо ярилцах би дуртай
Ийм л учрал дэндүү богинохон ч
Зүүдтэй минь хамт ирдэгсэн

ДХ: Чи надад дурласан юм уу?
Энэ л үгийг чамаас хүлээсэн юм
Харахад, учрахад, ярихад, танилцахад би өөртөө итгэж ядсан
Энэ бүхэн үнэн гэж үү?
Бодохгүй байж би чадахгүй нь ээ
Сэтгэлд минь, зүрхэнд минь, дурлалд надад
Чи хайрыг мэдрүүлж өгсөн худлаа бишээ амалъя

Би чиний сэтгэл рүү ойртохоор
Миний өмнө чи илхэн байсан
Биелэшгүй хайрыг минь чи
Тааж мэдсэн юм шиг санагдаад байна
Олноос би чамайгаа олж
Одоо л хайраараа амьдарч байна
Ийм л хүсэл дэндүү үнэтэй ч
Ирэх л юм шиг зүүдэлдэгсэн

ДХ: Би чамдаа итгэж байна
Чамгүйгээр өөрийгөө төсөөлөхгүй
Зурганд минь, утсанд минь, захидалд, баярт
Чи минь уригдсан юм шүү
Чи намайг хайрлаж чадах уу?
Намайг гэсэн чамдаа хайртай
Дэргэд минь, өвөрт минь, холдоход ойртоход
Амьдралд хариу бичсэн чи минь
Хайртай гэдгээ хэлье

Дурласан юмуу?
Тиймээ би чамдаа үнэхээр дурласан
Харахад, учрахад, ярихад, танилцахад би өөртөө итгэж ядсан
Хайрлаж чадах уу?
Намайг гэсэн чамдаа би үнэхээр хайртай
Дэргэд минь, өвөрт минь, холдоход ойртоход
Чи надад хайрыг мэдрүүлж өгсөн

ДХ:
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд