Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сүнс - Зүрх минь чамайг нэхэхээ больсон

Зүсрэх бороотой гурван намар
Зүрхний шархыг минь эдгээсэн
Зүгээр дээ хонгор минь зүгээр ээ
Зүүдэндээ чамтай учрахаа больсон
Зүрх минь чамайг нэхэхээ байсан
Зүгээр дээ хонгор минь зүгээр ээ

Хайрлаж явсан өдрүүд надад бий
Харин чи хайрлуулахыг хүсээгүй
Хархан нүд рүү минь чи ширтээгүй
Хамгаас үнэн сэтгэлийг ойлгоогүй
Хагацлыг чи өөрөө л сонгосон

Олон хоногийн урсгал чиний дүрийг
Оргүй болтол арилгасан болохоор
Одоо хэрэггүй дээ хонгор минь хэрэггүй ээ
Оройтсон хайр чинь үнэн байлаа ч
Он цагийн урсгалд гундаж дээ
Огтхон ч хэрэггүй дээ хонгор минь хэрэггүй ээ

Хүрэх газраа чамгүйгээр би хүрнэ
Хүлээхээ болиод удаж байна
Хожимдсон ухаарал хайрын үгс чинь
Халуухан байлаа ч хэрэггүй дээ
Холдсон шиг холдъё доо хонгор минь

Март даа залуу насны амраг минь
Маргааш минь чамгүйгээр үргэлжилнэ
Сэтгэлдээ санахгүй ээ чамайг санахгүй ээ
Сэтгэл дэх гунигаа гээсэн шигээ
Сэргэлэн дүрийг чинь үргээхгүй ээ
Сэтгэлдээ санахгүй ээ чамайг санахгүй ээ

Хайрлаж явсан өдрүүд надад бий
Харин чи хайрлуулахыг хүсээгүй
Хархан нүд рүү минь чи ширтээгүй ч
Хамгаас үнэн сэтгэлийг ойлгоогүй
Хагацлыг чи өөрөө л сонгосон

Хагацал чи биднийг салгасан ч
Хайртай гэдгээ наддаа хэлээч
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2