Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Маралжингоо - Хүлээсэн учрал

Дурлалын үр зуусан бялзуухай чи
Гэзгэн дээр минь буугаад нисэв үү
Дутуу хайрласан хайр минь чамаас
Үргээд нисэв юу
Мөрөөдлийн галтай гэрэл минь чи үдшээр
Мөнхийн гунигийг зүүдэнд ургуулав уу
Цагийн цохилтоос бороотой хулжаад
Үүрээр шиврээ юү

ДХ: Хүзүүндээ зүүсэн мөнгөн зүүлт минь
Яг одоо гэрэлтээд байна
Хүлээсэн учрал минь энэ үү
Зүрхэнд минь зурсан тэр л хайр минь
Халуунаар төөнөөд байна
Зүүдэндээ биш болзоондоо учрах нь энэ үү

Хүслийнхээ тэнгэрт хайрын дуу аялаад
Шүүдэрнээс ичиж хацар минь яагаарвуу
Хоёулаа хүлээсэн өвөл минь надаас
Чамайг нэхээ юү
Сүүлчийн солонгыг бид хамтдаа өхөөрдөөд
Ирэх зуныг өвлөөс мөрөөдөв үү
Хайраа үлдээсэн төгөлд бид хоёр
Дахиад болзоо юу

ДХ: Хүзүүндээ зүүсэн мөнгөн зүүлт минь
Яг одоо гэрэлтээд байна
Хүлээсэн учрал минь энэ үү
Зүрхэнд минь зурсан тэр л хайр минь
Халуунаар төөнөөд байна
Зүүдэндээ биш болзоондоо учрах нь энэ үү *2
1 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2