Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Үүрцайх - Өвлийн өнгө

Мөнгөн шөнийн эгшиг цацраад
Мөнхийн одод анивчин гялбана

Хөөрөн будрах цасан ширхэг
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Цасан ширхэг чиний сэтгэлд
Цэлмэг тэнгэр миний итгэлд

Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Аагим цагаан хүслээ дээдлэн
Хорвоо дээр хослон жаргая аа

Саруул шөнийн сэлүүхэн гудмаар
Сайхан чамтайгаа зугаалан явахад
Хөөрөн будрах цасан ширхэг
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Цасан ширхэг чиний сэтгэлд
Цэлмэг тэнгэр миний итгэлд

Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Аагим цагаан хүслээ дээдлэн
Хорвоо дээр хослон жаргая аа

Цасан ширхэг чиний сэтгэлд
Цэлмэг тэнгэр миний итгэлд

Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Аагим цагаан хүслээ дээдлэн
Хорвоо дээр хослон жаргая аа
жаргая аа
Хорвоо дээр хослон жаргая аа
Хүслээ дээдлэн жаргая аа жаргая аа
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2