Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Зөрөөд өнгөрөхөд эргээд хараарай

Зөрөөд өнгөрөхөд эргээд хараарай
Зөөлөн инээсэн харцыг ажаарай
Зүүдэлж хүлээсэн хайраа санаарай
Зөрөөд өнгөрөхөд минь эргээд хараарай

Дуулаад суухад минь сонсоод саатаарай
Дуундаа уярсан сэтгэлийг ойлгоорой
Догдолж хүлээсэн хайраа санаарай
Дуулаад суухад минь сонсоод саатаарай

Шиврээ борооноор намуухан алхаарай
Шивнэх навчисын анирыг чагнаарай
Шинэхэн цэцгүүд хайрын уянгатай
Шиврээ борооноор намуухан алхаарай

Зүүдэлж хүлээсэн хайраа санаарай
Зөрөөд өнгөрөхөд минь эргээд хараарай
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2