Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Никитон - Чамд би

Чамд би хайртай болчихоод
Чандалсан үгийг чинь хур шиг хүсээд
Сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг
Сэтгэлийн гүнд гутран явна

ДХ: Салхи татуулан хажуугаар өнгөрсөн
Сайхан хосын нэг нь чи байлаа
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь

Хувь заяаны нарийн төөргөнд
Чи бид хоёрын тавилан ийм л байж дээ
Худлаа амлаагүй хайранд чинь баярлаж
Чинийхээ төрхийг хадгалж явъя даа

ДХ: Салхи татуулан хажуугаар өнгөрсөн
Сайхан хосын нэг нь чи байлаа
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь

Амтлаагүй бал бурам уруул чинь
Амсаагүй ус нүд чинь
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь

Чамд би хайртай болчихоод
Чандалсан үгийг чинь хур шиг хүсээд
Сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг
Сэтгэлийн гүнд гутран явна

ДХ: Салхи татуулан хажуугаар өнгөрсөн
Сайхан хосын нэг нь чи байлаа
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2