Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор, Энхмэнд - Хайрлан дурламаараа

Болзоонд намайг урин дуудсан
Бороотой үдшийн гэгээн сарнаар

Мөрөөдлийн дуугаа аялмаараа

Хайрын зөөлөн цэнхэр хурнаар
Хамтдаа хоёулаа зугаалан зугаалан

Зүрхний үгээ шивнээд

ДХ: Дуулан нисэх шувууд хүртэл
Дурлалын үлгэр шулганан байх шиг
Мөнгөн сартай хаврын орчлонд
Хайрлан дурламаараа

Учралд намайг урин дуудсан
Уяхан салхины сэмрэх үзүүрт

Мөрөөдлийн дуугаа аялмаараа

Цэцэгс дуулах сарны чөлөөнд
Цэнхэр үдшийн намуун аялгуунд

Зүрхний үгээ шивнээд

ДХ:

Сэтгэл хөнгөн догдлон яарсан
Сэмжин үүлтэй уяхан үдшээр

Мөрөөдлийн дуугаа аялмаараа

Бодлын сарнаар салхин бүжих
Болор оддын хээнцэр аялгуунд

Зүрхний үгээ шивнээд

ДХ:


Үг: Н.Батмөнх
Ая: Т.Найданжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2