Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баясгалан, Жавхлан - Хонгорхон үр минь

Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй боллоо сайхан юм аа

ДХ: Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Тооноор тусах нарыг ажаад
Тулганы галыг тойрч мөлхсөн
Гэрийн хойморт өдөржин шулганах
Эрвээхэй үр минь энхрийхэн юм аа

ДХ:

Хүслийн тэнгэрт буян дуудсан
Хүний энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй болох жаргал юм аа

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2