Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бат-Эрдэнэ - Онцгой төрсөн бүсгүй

Оддын дундаас өнгө нь туяарсан
Оройд гэрэлтэм цолмон юмаа чи
Охидын дундаас өнгө нь ялгараад
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи

Охидын дундаас өнгө нь ялгараад
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи

Нугийн дундаас цэцэг нь алаглаад
Нутагаа чимсэн бүсгүй юмаа чи
Нууцхан дүрээр миний сэтгэлд нуугдаад үлдсэн өө
Бүсгүй юмаа чи

Нууцхан дүрээр миний сэтгэлд нуугдаад үлдсэн өө
Бүсгүй юмаа чи
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи

Тэнгэрийн тааллыг өөртөө шингээсэн
Тэргүүн заяат бүсгүй юмаа чи
Олдсон насандаа дүүрэн жаргалтай
Онцгой төрсөн өө
Бүсгүй юмаа чи

Олдсон насандаа дүүрэн жаргалтай
Онцгой төрсөн өө
Бүсгүй юмаа чи
Онцгой төрсөн өө
Бүсгүй юмаа чи
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2