Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Дэлгэрмөрөн - Тэнгэрийн бүсгүй

Гэр дүүрэн гэгээ татуулсан
Гэргий зандан бүсгүй чи минь дээ
Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан
Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ

ДХ: Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Замилан гийтэл мишээл цацруулсан
Завилсан зандан амраг чи минь дээ
Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн
Ижий зандан тэнгэрийн бүсгүй еэ

ДХ: Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Бөртэ сарыг дуултал уяраасан
Бүүвэй зандан хонгор чи минь дээ
Исэгсэн торгондоо уянга дагуулсан
Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ

ДХ: Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Нар саранд сөгдөж гуйсан
Нандин учрал байлгүй дээ
Чи...
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2