Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Никитон - Шинэ жилийн дуу

Цас будран хаялаад
Цагаан өнгөөр хорвоо туяарна
Цасан ширхэг шөнийн гэрэлд
Сайхан чиний үзэмжтэй хослоно

Мөс болортон жингэнээд
Мөнгөн өнгөөр хорвоо туяарна
Мөнгөн чиний үзэсгэлэнт царай нь
Мөсөн хотын үзэмжтэй хослоно

Шинэ жилийн баярын мэндийг хүргэе ээ
Шинэ дууны айзамд цэнгэн бүжицгээе ээ
Бүгдээрээ баярын хундагаа өөд өөд өргөн бариад
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө

Хот чимгээ зүүгээд
Цасан ширхэг гэрэлтэн туяарна
Зөрөн өнгөрөх хүмүүсийн инээд
Миний хотын үзэмжтэй хослоно

Шинэ жилийн баярын мэндийг хүргэе ээ
Шинэ дууны айзамд цэнгэн бүжицгээе ээ
Бүгдээрээ баярын хундагаа өөд өөд өргөн бариад
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө

Цас будран хаялаад
Цагаан өнгөөр хорвоо туяарна
Цасан ширхэг шөнийн гэрэлд
Сайхан чиний үзэмжтэй хослоно

Шинэ жилийн баярын мэндийг хүргэе ээ
Шинэ дууны айзамд цэнгэн бүжицгээе ээ
Бүгдээрээ баярын хундагаа өөд өөд өргөн бариад
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2