Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор - Ноён Сэврэй

Хараа алдрам мэнэрэн цайрах
Дуут элстийн торгон дэвсэг
Барааг нь хараад сэтгэл догдлом
Дүнхэр Сэврэй ноён оргил оо

ДХ: Дөтийн газрыг мөнхөд харуулдах
Дөрөв дарсан хүрэн ат шиг
Дөрвөн зүг найман зовхистоо
Цайран гэрэлтэх шидэт толь хад аа

Үргэлж мөнхийн дүүрэн ундралтай
Бүрд нүдэн булгууд минь ээ
Үүлэн хээ шиг мяралзан урсах
Бүлээхэн хонгорын гол минь

ДХ:

Үлгэр домогт үл учралдах
Үлэмжийн төгөлдөр говийн байгаль
Үеийн үедээ эрдэнэ болсон
Үнэхээр баян тансаг орон

ДХ: /2/


Үг: Х.Жамбалжамц
Ая: А.Энхтайван
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2