Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Никитон - Янаг цэцэг

Салхинд согтон найган дэлбээлсэн
Сайхан үнэрт янаг цэцгийг
Сэмхэн ширтэх чамдаа зориулж
Сэтгэл догдлон бэлэглэж билээ

ПР: Миний бэлэглэсэн янаг цэцгийг
Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи

Хоромхон зуур болоод өнгөрсөн
Хачин зангийг чинь би ойлогсонгүй
Ховорхон цэцгийг минь чи таалаагүй ч
Хонгор чамаасаа би хагацахгүй

ПР: Миний бэлэглэсэн янаг цэцгийг
Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи

Хоромхон зуур болоод өнгөрсөн
Хачин зангийг чинь би ойлогсонгүй
Ховорхон цэцгийг минь чи таалаагүй ч
Хонгор чамаасаа би хагацахгүй

ПР: Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи

Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи өө еэ үү
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд