Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд, Bobby Di - Хүүхдийн ертөнц

Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас
Хүүхэд тэр цаасан дээр өөрийнхөө
Yлгэрийн хотыг хичээн байж зурна
Юу ойлгосноо хэнээр ч заалгахгүй
Тоглоомоо амьд юм шиг бодож
Тоглоомтойгоо ярьсан бяцхан хүүхдийн
Ариун сайхан энэ хотыг
Аз жаргалаар дүүрэн байлгацгаая

Дх: Та нар том болохыг хүсэж байна уу?
Аав шигээ болохыг хүсэж байна
Та нарын сайн найз хэн бэ?
Эмээ, өвөө
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд
Хүүхэд шиг тэнцэж алхаж явна

Хүүхдийн мөрөөдөл нов ногоон тал
Хүүхэд тэр талдаа шувуу шиг дураараа
Хүслийнхээ хязгаар хүртэл хөөрөн ниснэ
Юу харснаа тэд хэнээс ч нуухгүй
Инээдээ барьж чадалгүй баярлах
Итгэл дагуулан мишээх тэднийхээ
Ногоохон тэр цэцэрлэгийг
Намуун тайван байлгацгаая

Дх: Та нар юу үзэх дуртай вэ?
Хүүхэлдэйн кино
Та нар хайрыг юу гэж боддог вэ?
Кинон дээр гардагш дээ
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд
Хүүхэд шиг тэнцэж
алхаж явна

Rap: Цаг цаг цаг урсан өнгөрнө
Түг түг түг зүрх минь цохилно
Аав шигээ ээж шигээ болохыг бид хүснэ
Холын хол нисэх юмсан дүүлэн дүүлэн нисэх юмсан
Шувуухай шувуухай байхыг бид хүснэ
Миний нэрийг Bobby D ээж аавдаа хайртай би
Эрхэм нандин хүсэл минь цагаахан юм шүү тиймээ
Энүүгээр тэрүүгээр инээж хөөрч баясаж гүйсэн
Эрх танхил найзууддаа хайртай хайртай

ДХ: Та нар том болохыг хүсэж байна уу?
Аав шигээ болохыг хүсэж байна
Та нарын сайн найз хэн бэ?
Эмээ, өвөө
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд
Хүүхэд шиг тэнцэж алхаж явна

ДХ: Та нар юу үзэх дуртай вэ?
Хүүхэлдэйн кино
Та нар хайрыг юу гэж боддог вэ?
Кинон дээр гардагш дээ
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд
Хүүхэд шиг тэнцэж
алхаж явна
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2