Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

BX, Хаянаа - Чи хөөрхөн

Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа надруу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүйнээ чиний минь төрх
Уран гоолиг биеэр нь би уургалаад түүнийг авахыг хүсч байна
Өршөөгөөрэй би чамаас ухаан бодол минь салахгүй нь
Би чамд хайртай бүсгүй минь
/Намайг ойлго, намайг уучил, намайг өршөө/
Нарны гэрэл адил наддаа чи минь хөөрхөн
Насан туршдаа хайрлана найз нь
Надаас битгий холдооч гуйя би
Цэв цэвэрхэн төрсөн тэр минь цав цагаахан сэтгэлтэй
Цэв цэвэрхэн цагаахан сэтгэлтэй төржээ чи


ДХ:/Чи хөөрхөн/ Наран саран чамд атаархана
/Чи хөөрхөн/ Найз нөхөд надад атаархана
/Чи хөөрхөн/ Ухаалаг даруухан дөлгөөхөн
/Чи хөөрхөн/ Төржээ чи


Хөөрхөн тэр минь хөмсгөөрөө хүрээд ир гээд намайг даллана
Хүсэл биелээсэй үгүйлэнэ би тэрнийгээ
Yүр шөнийн заагаар тэр минь үнэгчлэх зүүдэнд минь ирлээ
Уучлаарай чамаас өвдөг сөгдөн гуйж байна
Би чамд хайртай бүсгүй минь
/Намайг ойлго, намайг уучил, намайг өршөө/
Сарны гэрэл адил сайхан тэр минь хөөрхөн
Санах тусмаа хайрлана найз нь
Надаас битгий холдооч гуйя би
Цэв цэвэрхэн төрсөн тэр минь цав цагаахан сэтгэлтэй
Цэв цэвэрхэн цагаахан сэтгэлтэй төржээ чи


ДХ:/Чи хөөрхөн/ Наран саран чамд атаархана
/Чи хөөрхөн/ Найз нөхөд надад атаархана
/Чи хөөрхөн/ Ухаалаг даруухан дөлгөөхөн
/Чи хөөрхөн/ Төржээ чи


Нислээ би чинь чамруугаа тэгтлээ чамдаа дурлачихжээ
Уучлаарай уучлаарай өршөөгөөрэй
Зөн совин минь надад нэгийг хэлээд байна
Зүрх сэтгэл чамруу татагдаад алдмааргүй холдмооргүй чамаасаа


ДХ:/Чи хөөрхөн/ Наран саран чамд атаархана
/Чи хөөрхөн/ Найз нөхөд надад атаархана
/Чи хөөрхөн/ Ухаалаг даруухан дөлгөөхөн
/Чи хөөрхөн/ Төржээ чи *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2