Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Emotion - Шинэ жилийн дуу

Цав цагаан цасан хоёр алган дээр минь хаялсаар
Зургийн мөнхийн шөнө шиг энэ үдшийн энэ дууг
Навчит залаат гацууртай нь дуулья
Миний гоёсон гацуурхан
Мөрөөдөлтэй минь ижилхэн юм
Чамдаа хадгалсан бэлэг шиг энэ гэгээн дууг
Мөсөн жинст мөнхийн уулстай нь дуулья

ДХ: Дуулья дуулья
Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулья дуулья
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулья

Бүжиж байгаа мөнгөн мөс
Өдөөр гоёод ирлээ
Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дуу
Бийрэн сүмбэр мододтой нь дуулья

ДХ: Дуулья дуулья
Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулья дуулья
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулья

Цан хүүрэг татуулсан
Цаст уулын орноос
Цасан охидоо дагуулан өвгөн аав нь ирлээ

Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дуу
Бийрэн сүмбэр мододтой нь дуулья

ДХ: /2/
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2