Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Flash - Миний захиа

СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлийн минь
Дугаар номер нэг юм шүү

Замагт нуур байгаагүй бол
Загас юундаа амьдрах вэ
Заяаны чи минь байгаагүй бол
Захидал хэндээ бичих вэ

ДХ: Ай да хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнд хайртайгаа хэлээч дээ
Хэнтэй явдагаа яриач дээ *2

Мөрөөдөөд би чамайг мөрөөдөөд
Би энэ захидлаа бичлээ
Чамд хайртай гээд хэлчлээ
Хэрвээ чи намайг бодвол
Хариу болгож бичээрэй
Хэн нэгэн чамайг хүсвэл
Надад хайртай гээд хайрт минь хэлчээрэй

Та ч гэсэн залуу байхдаа
Танхил гэнэн охин явахдаа
Орой үдшийн зэврүүн цагаар
Орь ганцаар явдаггүй дээ

ДХ: Ай да хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнд хайртайгаа хэлээч дээ
Хэнтэй явдагаа яриач дээ *3

Охин минь чи хэнд хайртайгаа хэлээч
Би хүлээж тэсэхгүй нээ
Миний өөдөөс хараад инээ
Өө хөөрхөн охин минь
Хэнээ гэж намайг битгий дууд
Хайраа гэж бай
Хайрт минь миний
Энэхэн үгсийн захидлыг уншиж бай

ДХ: Ай да хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнд хайртайгаа хэлээч дээ
Хэнтэй явдагаа яриач дээ *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2