Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Freezone - Өвлийн шөнө

Өвлийн шөнө цасан бударч
Өвч олноороо зүүдлэн нойрсоно
Цасан одод гялтаганан чимсэн
Цагаан орчлон тансаг налайна

Өрхөн дээр буусан шувууд
Өлгийн хонхны үлгэр шивнэж
Өвлийн шөнийн чимээгүйн дунд
Өөрийгөө чи наддаа өгсөн

Амьдрал минь саатан бударна
Агшин бүрийн цасан ширхгээр
Аяар аяархан чамайг уйлахад
Алаг цэцэг шиг шөнө тайван

ДХ: Өвлийн шөнөөр чи минь надад
Охин насаа өгсөн
Халуун нулимсан дунд чинь
Би эр хүн болсон

Намайг чамд өгсөн шөнөөр
Нартад би хүүхэд насаа гээсэн
Анхны цасан зөөлөн будрах шиг
Ариухнаараа оддын зайд үлдэг ээ

Амьдрал минь саатан бударна
Агшин бүрийн цасан ширхгээр
Аяар аяархан чамайг уйлахад
Алаг цэцэг шиг шөнө тайван

ДХ: *3
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2