Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Kiwi - Араас чинь тэврэлгүй явууллаа даа

Араас чинь тэврэлгүй явуулсанд уучлаарай хайрт минь
Аз жаргалыг зөвхөн чамдаа хязгааргүй хүссэн учраас
Нулимсаа би чамаас нуугаад нүүрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврэлгүй явууллаа аз жаргалыг заавал олоорой

ДХ: Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчъе
Чамд л цохилдог зүрхээ нууцалъя
Чамдаа үнэнч ганцаар үлдье *2

Эргэж харалгүй чи минь надаас яв даа хайрт минь
Эргэж бүү дурсаарай намайг өнгөрсөн бүхнийг бас хайрыг
Өөр амьдралын эхлэл дээр үлдээгээд явлаа би чамайг
Өөр хэн нэгэн сайн хүнтэй үргэлж нулимсгүй яваарай

ДХ: Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчъе
Чамд л цохилдог зүрхээ нууцалъя
Чамдаа үнэнч ганцаар үлдье *4


Үг: Zz
Ая: Наранзун
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2