Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Perfect - Хүслээсээ нуусан хайр

Хэлэх яруу үгс минь хэн нэгний харцнаас
Хэрсүү зөөлөн үгнээс хайр гуйх юм
Чимээгүй ширтэх уян зөөлөн ухаалаг харцнаас
Чихнээ уянгалаг танил дотнохон дуу урсана

Дасал болсон андууд даа
Дэврүүн сэтгэлээр дандаа сайхныг ярих юм
Үгсийн сайхнаар эрэлхийлэн байж
Үгүйлсэн бүхнээ би хуучлан ярих юм

ДХ: Санаандгүй чи минь ширтсэн
Сайхан харц тулж учирсан би догдолсоор
Хүслээсээ нуусан халуун хайраа чамдаа нээсэн
Тэртээх оддын зааж түм буман настай
Түүн шиг олон үгүйг бишрэх юм

Санасан шүү гэх халуун үгийг салхи чи минь шивнээч
Салгуу амьдрал минь санаашран хүсээд саатаад байна
Бороо шиврэн цас будран
Дөрвөн улирал өнгө нь хувиран солигдлоо
Өөрийн минь хайр төгсөнө гэж үгүй
Өнгө нь хувирч гандана гэж үгүй

ДХ: Санаандгүй чи минь ширтсэн
Сайхан харц тулж учирсан би догдолсоор
Хүслээсээ нуусан халуун хайраа чамдаа нээсэн
Зүүдлэхдээ хэлсэн үгээ
Зурвас болгон зүг зүгт илгээнэ

Үгүйлэхдээ бодсон бодлоо би
Үгийн сайхнаар чимэн алхлаа чамруугаа
Санаандгүй чи минь ширтсэн
Сайхан харц тулж учирсан би догдолсоор
Хүслээсээ нуусан халуун хайраа чамдаа нээсэн

Санаангүй чи минь ширтсэн
Сайхан харц тулж учирсан би догдолсоор
Хүслээсээ нуусан халуун хайраа чамдаа нээсэн
Хүслээсээ нуусан хайр минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2