Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Perfect - Үлгэр шиг хайр

Учиртайхан нүд чинь зүрхэнд нэгийг шивнээд
Уруулын чинь инээмсэглэлд сэтгэлийн тэнгэр цайна
Цогтойхон нүд чинь итгэлийн жигүүр дэлгээд
Бодлын минь харгуйд ухаарлын гэгээ гийнэ

ДХ: Аялгуут дуу минь нисэн нисэг
Амраг хайрын минь зууч болог
Намираа хурын ариухан дусал шиг
Зүрхний минь цэцгийг үргэлж ундаалж байг

Ухаалагхан харц чинь хорвоогийн үнэнийг нээгээд
Ирээдүйдээ итгэх хүчийг минь тэтгэнэ
Шидтэйхэн харц чинь хайрын тэнгэр цэлмээж
Идтэйхэн амьдрах яруу дууг минь тээнэ

Эгшиг дуу минь дүүлэн дүүлэг
Энхрий хайрын минь зууч болооч
Үлгэрийн шидэт таягаар дохих шиг
Мөнхийн хайрын минь үргэлж ивээж байг

ДХ: Аялгуут дуу минь нисэн нисэг
Амраг хайрын минь зууч болог
Намираа хурын ариухан дусал шиг
Зүрхний минь цэцгийн үргэлж ундаалж байг

Эгшиг дуу минь дүүлэн дүүлэг
Энхрий хайрын минь зууч болооч
Үлгэрийн шидэт таягаар дохих шиг
Мөнхийн хайрыг минь үргэлж ивээж байг
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2