Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Өөрөөсөө нуусан хайр

Хамт байхдаа би чамайг ойлгосонгүй
Хол явхад чинь санана гэж бодоогүй
Гэвч зүрх минь чинийх байсан
Ганцхан чамайгаа сэтгэлдээ хайрлая

ДХ: Уучил хонгор минь намайгаа
Удаан хүлээсэн хайрын минь болзоо
Уртхан шөнийн зүүдний учрал
Өөрөөсөө нуусан хайр минь чи байсан

Анх чамайг би онцолж ширтээгүй ч
Алсад одход чинь үгүйлнэ гэж бодоогүй
Гэвч сэтгэл минь чинийх байсан
Гэгээн бодолдоо чамайг би тээсэн

ДХ: Уучил хонгор минь намайгаа
Удаан хүлээсэн хайрын минь болзоо
Уртхан шөнийн зүүдний учрал
Өөрөөсөө нуусан хайр минь чи байсан

Хайрт минь чамтайгаа хөтлөлцөөд
Хүслийн харгуйгаар хамтдаа явмаар байна
Хайрын бороо шивэрсэн үдшээр
Халуун сэтгэлийн үгийг чинь сонсмоор байна

ДХ: Уучил хонгор минь намайгаа
Удаан хүлээсэн хайрын минь болзоо
Уртхан шөнийн зүүдний учрал
Өөрөөсөө нуусан хайр минь чи байсан *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2