Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Өвлийн дуу

Хайрт минь чамдаа би
Харцаараа захидал илгээлээ
Хамгийн үнэн дулаахан үгээ
Хариу болгон ирүүлээч
Хайрт минь чамаасаа би
Хязгааргүй дурлалыг хүслээ
Надад амлах нандин маргаашаа
Үнсэлт болгон наддаа өгөөч

ДХ: Өглөө бүхэн намайг сэрээх өвлийн дуугаа аялъя чамдаа
Өөрөөс минь эхлэх цасан аялгууг би чинь дуулъя чамдаа
Өөрөөсөө хайсан ханхүү чи минь хаана байна
Өөрийг минь догдлуулах өвлийн дуундаа би хайртай

Өвөл минь чамруу би
Өнөөдрөөс яаран ирлээ
Мөнгөн цагаан ододын зүсээр
Мөчрөө чимсэн үдшээр
Зүрх минь чамтайгаа би
Зөндөө хайрыг туулсан ч
Зөнгөө манах гэгээн зүүдээ
Зөвхөн өвлөөс би оллоо

ДХ: Өглөө бүхэн намайг сэрээх өвлийн дуугаа аялъя чамдаа
Өөрөөс минь эхлэх цасан аялгууг би чинь дуулъя чамдаа
Өөрөөсөө хайсан ханхүү чи минь хаана байна
Өөрийг минь догдлуулах өвлийн дуундаа би хайртай

Инээд минь чамаас ичиж
Мөрөөдлөө мартах юм
Итгэхээс өөр илүүг хүсэхгүй
Ийм л хайрыг авчирлаа
Дурсамж минь энэ л дуунаас
Дураараа намайг эрхлүүлээч
Ариун цас бударсан хайраа
Аялгуу болгон түгээгээч

ДХ: Өглөө бүхэн намайг сэрээх өвлийн дуугаа аялъя чамдаа
Өөрөөс минь эхлэх цасан аялгууг би чинь дуулъя чамдаа
Өөрөөсөө хайсан ханхүү чи минь хаана байна
Өөрийг минь догдлуулах өвлийн дуундаа би хайртай *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2