Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Маралжингоо, Sho - 17 нас

(Yo yo Everybody listen up
This is B Production presents
We bring you the new artist
Ub's finest Miss Maraljingoo)

Эртлэн очоод чамайг удаан хүлээмээр
Ирэнгүүт чинь гомдолтойгоор эрхэлмээр
Нүдэн дээрээ чамаараа би үнсүүлмээр
Хүйтэн байна гээд худлаа хэлээд тэврүүлмээр
Хамгийн өнгөлөг цэцэг
Хайраар сүлжсэн гэзэг
Миний нандин 17 нас минь
Чамайг бодонгуут л нулимс мэлтийгээд
Уулзаж учрах болзооныхоо нээлт хийгээд
Хайрыг яг л эзэн шиг нь зохиогоод
Хамгийн сайхан жаргал чамтай тохиогоод
Дуулмаар л байна
Бас би дурламаар л байна
Миний нандин 17 нас минь

ДХ: Чамин ганган танхил гэнэн бүсгүй би баймаар
Чиний өмнө гуниг үргээж эрвээхэй болмоор
Чамаасаа би үлдмээргүй байна
Миний нандин 17 нас минь

(Yeah, you like that?
Everybody
Put your hands up in the air
Make some noise)

Үдшийн тэнгэрт саран мандаж мишээгээд
Хотын зам гэрлээр намайг угтаж инээгээд
Энэ дуундаа чамайг урин бүжиглэмээр
Харцнаас чинь тусах хайрыг би мэдэрмээр
Хайрлах нас минь
Харанхуйг гэрэлтүүлж асна
Миний нандии 17 нас минь

ДХ: Чамин ганган танхил гэнэн бүсгүй би баймаар
Чиний өмнө гуниг үргээж эрвээхэй болмоор
Чамаасаа би үлдмээргүй байна
Миний нандин 17 нас минь

Хөл гуя нуруу ташаа нь
Намайг хамгийн ойрын булан уруу хашаад
Хөөрхөн охид их зантай гэж бүгд буруу ташаа
Хөгжмийн хэмнэлийг таашаа
Алив жаахан наашаа алгаа ташаад
Зүү шиг үгс шидээд зүрх идээд
Зүүд шиг энэ үдэш зөвхөн намайг л гээч
Намайг илээч намайг чамруу илгээж
Тэр бол мэдээж температурыг мэдрээч

ДХ: Чамин ганган танхил гэнэн бүсгүй би баймаар
Чиний өмнө гуниг үргээж эрвээхэй болмоор
Чамаасаа би үлдмээргүй байна
Миний нандин 17 нас минь *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2