Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sho, Эгшиглэн - Амьдралын тоглоом

ДХ: Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар ус уух нь ч бий
Хамгийн муу нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа
Харин маргааш нь бүх юм хэвийн

Амьдрал зургаан талтай шоо дөрвөлжин азын тоглоом ч гэлээ
Аль нь тоглогч гэдгийг санавал хожиж болох билээ
Чиний гарт шоо түүнээс шоон дотор чи биш
Чихэр дагаж гүйсэн хүү учиргүй олон тоон дотор живнэ
Толгой нь гашилаад л тооны машин ажиллаад л
Тоймгүй олон проблем зажилаад л мажийлаа л даа
Маргааш анзааралгүй мангар олон жил алдаад
Магадгүй чи хожиж болно гол нь чи таа л даа
Алийг нь сонгох вэ алийг нь хараад сэтгэл онгойх вэ
Аль яг хэдий хүртэл ааш муутын өмнө тонгойх вэ
Энэ бол чи чиний амьдрал чи гол дүр
Эргэж харж уйлахаасаа өмнө нэг шийдсэн бодолд хүр
Эр хүн нэг л шийдсэн ам гарсан өөр зам үгүй
Элдэвийг хөөж инээх нас замхарсан өөрийн замаа хөө
Эцсийн цэг нь хүртэл дараагийн өгүүлбэрийн эхлэл болдог
Энэ тоглоомыг тоглож байж л учрыг нь олдог

ДХ:

Амьдрал байгаа цагт асуудал болон сул тал бидний сүүдэр
Олон удаа бүдрэв боломж олддог гэдгийг ч нүдээр үзэв
Бүх юм дуусах болоогүй байна энэ бол эхлэл
Зовлонг тойрохгүй дайрч өнгөрнө амьдралд хайртай гэж хэл
Халаас нимгэн заримдаа ядуу сэтгэл тавгүй
Ажилдаа алхаад очно оройн хоол аяганы дундуур
Эргээд харахад юу эсийг үзэв үхэхээс бусдыг
Эр хүний замын хүзүү урт тэр тусмаа ухрах ёсгүй
Хааяа амьдрал тэр аяараа нуруун дээр дарах мэт
Аргагүйтэх үе гарна өөрөөсөө өөр ханьгүйг сана
Шийдэлд хүрмээр байдаг санаснаар болдоггүй нь харамсалтай
Амьдрал хэнийг ч ялгалгүйгээр хал амсуулдаг
Хүн болгон итгэнэ үлгэр шиг сайхан төгсгөлд
Хэдий богинохон ч найдвар өгсөн
Тоост хорвоогийн нартай цэлмэг өдрүүд олон
Албаар чамайг сорьж унагаах нь амьдралын тоглоом

ДХ:

Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав
Тагнаад ав чагнаад ав амьдралаараа наадав
Ээж шагнаад аав загнаад зав гарвал амьдралаараа наадав
Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав
Тагнаад ав чагнаад ав амьдралаараа наадав
Ээж шагнаад аав загнаад зав гарвал амьдралаараа наадав

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2