Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 охин - Надтай хамт өглөөг угтаач

Хайр чи намайг зориод ирлээ гэж үү
Халууцаад байх шиг санагдаад байна
Хажууд чинь суугаад үлдмээр байна

Бардам зантай чинийхээ өмнүүр
Алхах тоолондоо догдлоод байна
Аз жаргалыг мэдэрмээр байна

ДХ: Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч
Намайг зүүдлээч өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаач намайг хайрлаач
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч, хайраа шивнээч

Цагаахан даашинзаа сарнайгаар чимлээ
Цайлган хайраа би оддоор гоёод
Цасан дундуур наддаа ирээч
Үдшийн сараар хацраа би гоёлоо
Үүрийн цолмонгоор харцаа над дээр
Үнсэхдээ чи хүслээ бодооч

ДХ:

Ариухан хайраар намайгаа хөтлөөд
Алсыг зорин хамт нисээч
Нартай шөнө шиг сэтгэл гийгээд
Надтай хамт өглөөг угтаач, угтаач

ДХ:

Намайгаа хайрлаад ялгуун сартай үдшээр
Хайраа шивнээч
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2