Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 охин - Далд сэтгэлийн үгс

Харилцуураа тавиад би аяархан мигшлээ
Хайхархаа больсон чамдаа зөөлөн зөөлөн би гомдлоо
Утасны цаана хөндий хэлсэн чиний гурван үгэнд
Нимгэн сэтгэл минь сэмрэх шиг боллоо

ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
/Энгэрийг чинь үгүйлж байна/

Амьдралаас авах бүхнээ чамдаа зориулж
Жаргалаар дутаахгүй гэсэндээ хайрлан хайрлан чамайг халамжилж
Он жилүүд цаг хугацааг чиний төлөө өнгөрүүлсэн ч
Өнөөдөр харин надаас чи өөр юуг нэхнэ вэ

ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
/Энгэрийг чинь үгүйлж байна
Өнгөрснийг буцаамаар
Жаргалыг эхлүүлмээр/

Анх надад өгсөн амлалт чинь
Аргадаж хэлдэг байсан үгс чинь
Халуун дотнохон тэврэлт чинь
Хаашаа надаас холдоо вэ

ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
/Энгэрийг чинь үгүйлж байна
Өнгөрснийг буцаамаар
Жаргалыг эхлүүлмээр/


Үг: Zz
Ая: Б.Наранзун
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2