Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

ACapella - Бороо

Бороо над дээр орж бодол урсан норж
Хэн нэгэн нь зүрхээ даран гунихад
Чамайг аргадан өнгөрснийг дурсах
Сэтгэл гэдэг эмзэг болохоор
Сэмхэн арчих нулимс нь бороо чи юм уу?

ДХ: Бороо чи надад хэлээч
Шаагин, урсан, уяран догдлох сэтгэлийн
Эгшиглэх дууны, дурлал хайрын, нулимс бүхний
Гэрч нь болохоор шивнэн, шимшрэн шимшрэн шиврэв үү
Хур хороо чи шимшрэн шимшрэн шиврэв үү

Бороо над дээр орж бодол урсан норж
Хором хормоор хайрын үгс хатаж гандахад
Шаагих дуслууд энгэрт минь нэвчин
Дурлал гэдэг гашуун болохоор
Дураар дуслах нулимс нь бороо чи юм уу?

ДХ:


Үг: А.Төгсбаяр
Ая:А.Төгсбаяр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2