Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

ACapella - Учрал

Хайр минь тэр өдрийг би дурсан бодож байна
Тэгэхэд чи минь зөөлөн илбэх салхинд
Найган бүжих цэцэгсийн дунд
Дур булаам хөөрхөн инээмсэглэн
Хайр гэрэлтсэн сайхан харцаар
Намайг ширтэн зогсож байж билээ

Зөөлөн салхи нь үлээн намуухан дөлгөөн үдшээр
Зугаалж алхах хүмүүс зөрөөд
Нэгэн сайхан бүсгүй надруу харахыг зүрх минь мэдэрлээ
Хүсэл татсан харцаар намайг ширтлээ

Ийм сайхан нүдийг би
Ийм л сайхан харцыг би
Хэзээ ч өмнө нь харж байсангүй хайрлан дурлан учраагүй ээ
Сэтгэл татам чинийхээ тэр л сайхан харцанд чинь уусъя

Ялдам энхрийхэн ширтэх танхил хонгорхон бүсгүйд
Дурлан догдлон зүрх минь цохилоод /чамд би дурлажээ/
Чиний гараас хөтлөн алхаж явахад дэндүү гайхалтай
Хайр булаам хөөрхөн харц нь гэрэлтэнэ

Үнсэн хайрлан энхрийлмээр
Хайрлан тэврэн эрхлүүлмээр
Чамдаа би чинь дурлан хайлан, уяран догдлон, хүсэн тэмүүлнэ
Дэндүү сайхан чамдаа
Үүрдийн хайраа зориулъя хайр аа

Надад ганцхан чамайг хайрлах оргилсон их хайр байна
Надаас хором холдвол би санана
Хөөрхөн нүдээрээ инээж үргэлж чи минь дэргэд байгаач хамтдаа

Хайрлан дурлах зүрхнээс
Эгшиглэх яруу дуунд минь
Хонгор чи минь наадан бүжнэ
Чиний сайхныг бишрэх зүрх минь зөвхөн хайраар цохилно

Дур булаам чи минь хөөрхөн инээнэ
Хосгүй нандин цэцэг минь
Халуун ялдам хонгор минь
Чамдаа би чинь дурлал хайр аа сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулна
Дэндүү сайхан чамдаа мөнхийн хайраа зориулна хайр аа

Надад ганцхан чамайг хайрлах оргилсон их хайр байна
Надаас хором холдвол би санана
Хөөрхөн нүдээрээ инээж үргэлж чи минь дэргэд байгаач хамтдаа

Хайрлан дурлах зүрхнээс
Эгшиглэх яруу дуунд минь
Хонгор чи минь наадан бүжнэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2