Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

ACapella - Хэвээрээ

Чамайг явсаны дараа би бүгдийг ойлгосон
Би чамд хайртай хэвээрээ...
Надад хайртай хэвээрээ
Чимээгүйхэн догдлон явна уу даа чи
Хүсэл мөрөөдөл чинь хааш нь дагуулна вэ
Хаана явна даа хонгор минь
Зүрхээ даран шаналахдаа
Миний хайрыг санаа юу даа чи
Хамтдаа байсан гэгээн мөчүүдээ
Зүүдлэж сэрэв үү хонгор минь

ДХ: Хайр минь хайрт минь чамайг санах юм
Халуухан дулаахан байснаа үгүйлэх юм
Харамсаж байна хайртай байснаа дурсаад
Хаана явна даа хонгор минь
Чамдаа чи хайртай хэвээрээ шүү!
Итгээрэй

Гуниг шиврэх сэтгэлд минь
Гэгээн хайрын аялгуу урсан дуулах юм
Учрал нэхсэн хайраа хаана гээв дээ
Уучлаарай хонгор минь

ДХ:


Үг: Н.Баттулга
Ая: А.Төгсбаяр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2