Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Эрка - Үнсэж амжаагүй уруул

Хайрлаад үнсэж амжаагүй уруулыг чинь хүсэхдээ
Хаврын энхрий салхи мэт би харцаараа л нууцхан үнслээ
Халуухан дурсамжийг эргэн эргэн санахад минь
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

ДХ: Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэж үү
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулна би
Мөрөөдөл минь чам руу нислээ
Мөнхөд чамайг л хайрлахыг хүслээ

Бодолдоо чамайг энхрийлж бороон доор алхахдаа
Болор дуслын тоогоор чамдаа хайртай гэж сэмхэн шивнэлээ
Гэгээхэн мөчүүдийг дурсан дурсан дуулахад минь
Цагаахан гуниг зүрхэнд уянгална

ДХ: Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэж үү
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулна би

Уучлаарай би хэлж чадсангүй
Чамд би хайртайг чи мэдэх үү
Чамгүйгээр байж чадахгүй нь гэвэл итгэх үү

Уйлан дуулах юм дуулан уйлах юм
Учрахдаа чи мэдээгүй
Уяран хайлах юм хайрлан дурлах юм
Уруулыг чинь үнсээгүй

Халуухан дурсамжийг эргэн эргэн санахад
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

ДХ: Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэж үү
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулна би

Сэтгэлийн минь наран минь ээ *4
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2