Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Мягмарсүрэн - Тоглоомууд минь ядраа байлгүй

Амсхийх чөлөөгүй
Зөндөө наадаад
Алаг бөмбөг минь
Ядраа байлгүй, ядраа байлгүй

Бохисхийх чөлөөгүй
Зөндөө наадаад
Борхон бамбарууш минь
Ядраа байлгүй, ядраа байлгүй

Эрхэлж бидэнтэй
Дандаа наадаад
Ээвий тоглоомууд
Зүдрээ байлгүй, зүдрээ байлгүй

Одоо та нар минь
Амраарай даа
Орон дээр минь
Унтаарай даа, унтаарай даа


Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2