Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Тэнүүн - Худлаа даа...

Чи надад огт хайргүй байсан юм уу
Бэтгэртлээ ганцаардах байсан юм уу
Намайг жаргааж хэлсэн нандин хайрын үгийг би
Мартахгүй ээ би хэзээ ч мартаж чадахгүй ээ

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ

Чи надад огт хайргүй байсан юм уу
Тэр худлаа даа худлаа даа худлаа

Ямар гоё мөрөөдлийг хэний зүүднээс үзээ вэ
Янаг халуун үнсэлтийг хэнээс чи хүсээ вэ
Таньж мэдэхгүй хүнийг яах гэж чи үнсээ вэ
Хэнд хамаатай юм гээд юу чамаас үлдээ вэ
Тэнгэрээс будрах цасыг сайн чи сонсоорой
Тэндээс миний хэнд хайртай нууцыг олоорой
За тэгээд манан буухаас өмнө чи намайг эрж олоорой
Тэгж чадвал хорвоод хамтдаа мөнх нойрсоорой

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ*2

Чи надад огт хайргүй байсан юм уу
Тэр худлаа даа худлаа даа худлаа

Дуугүй суугаад баймаар гадаа намуухан байна
Даанч одоо явахгүй бол чи өөрөө уйлах гээд байна
Юунд ийм сайхан орой гав ганцаар уйлна вэ
Нулимс чинь цагаан цаснаас ямар сонин содон юм бэ
Энэ хэзээ чамайг надаас бүх мөсөн салгаа вэ
Хэдий ийм сайхан байсан ч би юундаа ядраа вэ
Энхрий чамайг бодон бодсоор дур хүсэл минь оргилно
Ийм сайхан орой зөвхөн чамтайгаа баймаар байна

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ*2
Даанч чи мэдэхгүй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2